Үг: 2003 оны төгсөгч Пагмадулам
Ая: МУСТА Д.Мөнхсайхан
"Шижир-Алт сургууль"
Амьдралын минь замыг заасан
Алтан өргөө сургууль минь
Арван жил гэр минь болсон
Мөнхийн өргөө сургууль минь
Шижир-Алт сургууль минь
Шуугьж үймсэн их өргөө
Гэнэн хонгор насны минь
Гэгээн дурсамж үлдээж өгсөн
Эрдмийн саруул сайхан ордноо
Эгшиг дуундаа дуулцгаая
Шижир-Алт сургууль минь
Шуугьж үймсэн их өргөө
Мөнгөн хонхны хөнгөн шингэнээ
Бидний чихэнд хоногшин үлдээд
Ачит багш ардын сургуулиа
Алтан дурсгалтайгаа үлдээлээ
Шижир-Алт сургууль минь
Шуугьж үймсэн их өргөө
https://www.youtube.com/watch?v=mX_3xbnJHQg