Төв аймгийн Засаг дарга, ИТХ, БГ-аас 2025 онд “Боловсролын байгууллагын багш, сурагч, хамт олныг шагнаж урамшуулах журам”-ыг шинэчлэн баталсан. Журмын хүрээнд багш нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор тухайн байгууллагадаа 5-аас дээш жил тогтвортой ажиллаж, сүүлийн 3 жил дараалан гүйцэтгэлийн үнэлгээ болон заасан хичээлийн сургалтын чанараар тэргүүлсэн Заамар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн МХБУЗ-ын багш Б.Батцэцэгийг ипотекийн зээлийн урьдчилгаа болох 30.0 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.