Заамар сумын ЕБ-ын 2-р сургуулийн насан туршийн суралцахуйн төв, Түүх нийгэм судлалын багш Б.Сүрэн нар Заамар сумын Соёлын төв, ХААИС-ийн харьяа Заамар сумын Политехник Коллежтэй хамтран "БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГ"-оор Б.Батцэцэг багштай 9а анги, Ц.Нарангэрэл багштай 9б ангиудыг Заамар сумын орон нутгийн түүх соёл, музей, кино театр үзүүлж, АХА тэмцээн, гар бөмбөгийн нөхөрсөг тоглолт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 43 сурагч, 10 эцэг эх асран хамгаалагч хамрагдлаа.