Хүүхдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцох эрхийг нь хангах, хүүхдийн дуу хоолойг сонсох зорилгоор 2025 оны 11 сарын 6-ны өдөр “Бидний оролцоо-Таны дэмжлэг- Хамтын амжилт” уриан дор ерөнхий боловсролын 1,2-р сургуулийн болон Политехник коллежийн ангиудын төлөөлөл нийт 115 оюутан, сурагчийг хамруулан чуулганыг зохион байгууллаа.
Чуулганд урилгаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхтуяа, сумын Засаг дарга Б.Самбуу, Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, 1,2 сургуулийн захирлууд, Политехникийн коллежийн захирал, багийн Засаг дарга нар, Цэцэрлэгийн удирдлагууд оролцож, хүүхдүүдээс гаргасан санал, санаачлагыг хүлээн авч, сонирхсон асуултад хариултыг өгөв.