Заамар сумын Цагдаагийн хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Дэлэгпунцаг, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч С.Цэвэгсүрэн нар "Хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалтыг 8, 9-р ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.